Ж.Батжаргал: Социализмын үед ажиллаж байсан үйлдвэр, цехүүдийг сэргээх шаардлагатай байна
2022-05-24

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

Таван жилийн хугацаанд хүнсний хангамжийн талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлсэнээр манай улс 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд уламжлалт аж ахуйгаа хөгжүүлж, чанаржуулах асуудлыг дэлгэрүүлж тусгах боломжтой юу. Нутгийн шилмэл үүлдэрийн малаар бэлчээрийн  МАА-г сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг сайжруулах чиглэлийг тодорхой оруулж өгмөөр байна.

 

 

Орон нутагт социализмын үед ажиллаж байсан үйлдвэр цехүүдийг сэргээх шаардлагатай байна. Сүү, цөцгийн тос, бяслаг үйлдвэрлэлийг сэргээвэл сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжид том нөлөө үзүүлнэ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

 

Өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тусгайлсан заалт оруулах боломжтой юу. Хонины махыг булангийн орнууд руу, ямааны махыг дулааны орнууд руу экспортлох боломж бий юу?

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Өнөөдрийн байдлаар сүүн бүтээгдэхүүний 27.1 хувь, цөцгийн тосны 67.4 хувийг импортолж байна. Тиймээс сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах төлөвлөгөө жил, жилээр гаргаж байгаа. 2030 он гэхэд 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бий болно. МАА-н салбартаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлдээ анхаарах хэрэгтэй. Илүү боловсронгуй болгох чиглэлээр хувийн хэвшлийн компани, ААН-үүд, иргэдийн зүгээс олон санал, санаачилга гаргаж байгаа.

 

 

Төв суурин газрын иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг үхрийн эрчимжсэн  аж ахуй байгуулах хангах юм байна. Үүний тулд эхний ээлжинд сүүний чиглэлийн 50 мянган үнээний фермтэй болъё. Нэг иргэний сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 24 л байна. Энэ нь олон улсын түвшингээс 4-5 дахин бага байгаа. Сүүн бүтээгдэхүүнээр хангах нөөц боломж их байгаа учраас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

 

ХХААҮХ-ийн сайд З.Мэндсайхан: Эрчимжсэн МАА-г хөгжүүлэхэд өсвөр аж ахуйг зайлшгүй хийх шаардлагатай. Өсвөр аж ахуйны туршилт Булган аймагт хийгдэж, маш амжилттай явж байгаа. Үүнийг хөтөлбөртөө тусгасан байгаа. 

 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Ирэх 2023 оныг Засгийн газар энэ чиглэлийн зорилтот жил болгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилга, Засгийн газрын зорилтот жил, УИХ-ын түр хороо байгуулагдаж, бүх бодлогоо нэгтгээд явбал энэ үр дүнд хүрнэ.

 

 

Бид хамгийн эхэнд Газрын хуулинд өөрчлөлт оруулмаар байна. Хөдөөгийн иргэдэд газар тариалан эрхлэх сонирхол асар их байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлээд газрыг зөвхөн дуудлага худалдаагаар худалддаг болсноор  иргэдийн газартай болох эрх нэлээд хумигдсан. Тиймээс газрын хуулинд яаралтай өөрчлөлт оруулж, тариалалтын газрыг ойрын хугацаанд нэмэгдүүлэх нь хамгийн чухал байна. Тээг болоод байгаа зарим хуульдаа өөрчлөлт оруулах нь нэгдүгээр асуудал.

 

Дараа нь бид малын эм, тарианы чанар, аюулгүй байдалд дүгнэлт хийх ёстой. Хүний эм чанаргүй, хуурамч байна гэж байхад малын эм юу болж байгааг бид огт мэдэхгүй байна. Вакцинжуулалтад онцгой анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жил вакцины төлбөрт 45 тэрбум төгрөг тавьж өгсөн байхад 9 тэрбумаар вакцин авч, нийт малын 15 хувьд хийсэн байна. Бүх хөрөнгийг зарвал малыг 100 хувь вакцинжуулах боломж байна. Ирэх онд бүх нутагт нэгэн зэрэг вакцинжуулж, малын халдварт өвчнөөс салах хэрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин
Хуцна биз
2022-05-25
Zochin:
Hutsdag hog ve. Sotsializmiig hogiin niigem gej baigaa hognuud l ulsiin umchiig hulgailsan. Hulgaich nariin hurungiig huraaj uildveruudee sergeeh heregtei.
2022-05-25
ГУТЛЫН ҮЙЛДВРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ МОЛЕКУЛ БАТБАЯР ГЭДЭГ ХУЖАА ТӨМРИЙН ХОГОНД ТУШААГААД ХООСОН БАЙРЫГ НЬ ТҮРЭЭСЛЭЭД СУУЖ БӨЙГАА ДАА, ЭНЭ ХУЖААГ ДҮҮЖЛЭХ ҮҮ
2022-05-25
Зочин:
Иргэдийн сэтгэхүйгээр их тоглож байх шив . Соц үеийн бэлэн ажиллаж байсан бүх үйддвэрээ түүхий эд болгоод хэрчээд таслаад Хятад руу ачуулчаа биз дээ. Одоо тгд гар мухар , амаа ангайлгаад хоол нэхээд ажилгүй анхиагүй залхуучуудын арми бий болгочоод Их хурлын индэрээс олон юм хуцах юм ... Энэ Батжаргал гэж хаанаас сонгогдсон , ямар тэнэгүүд нь сонгосон юм бол доо хөөрхий... Муусайн луйварчдын л нэг биз ...
2022-05-24
yes:
yes
2022-05-24
yes
2022-05-24
Инээдтэй юм бэ:
Новш гэж үхсэнийх нь социализм бэ.Өөрөө тэгвэл хамаг хөрөнгөө нийгэмчилээд улсад өгчихгүй юу.хүсээд байгаа бол.Машин тэрэг энэ тэрээ бас өгчих.Попордсон хогнууд өөрсдөө баяжчихаад Хачин тэнэг юм яриад.Социализм руу га өөрсдөө тонил.Ард иргэд тэр хогийн нийгэм рүү очихгүй хүсэхгүй бна.Дарга яв.Хөрөнгөө нийгэмчилчих.
2022-05-24
Zochin:
Hutsdag hog ve. Sotsializmiig hogiin niigem gej baigaa hognuud l ulsiin umchiig hulgailsan. Hulgaich nariin hurungiig huraaj uildveruudee sergeeh heregtei.
yes:
yes
yes
Мөнх:
Нэг нь асуусан болж нөгөа хариулсан болж тоглож бна. Манай дарга нар ярьж байгаа зүйлээ бодитоор төсөөлж чадахгүй бгаа бололтой. Нэг хүнд ноогдох сүүн бүтээгдэхүүн гэсэн тоо бол шал худлаа. Харин үүнийхээ оронд хот суурин газрын сүүний хангамж гэсэн үзүүлэлт гаогаж ашиглах хэрэгтэй.
2022-05-24