БНХАУ-ын Хэнань мужийн 100 сая оршин суугч хоёр өдөр тутам коронавирусийн шинжилгээ өгнө
2022-05-24

БНХАУ "тэг ковид" зарчим баримталж байгаа тул хүн амын тоотой нь харьцуулахад тун цөөн халдварын тохиолдол илэрсэн ч хатуу хязгаарлалт тавьж, бүх нийтийг шинжилгээнд хамруулж байгаа юм. 

 

Энэ удаад, Хэнань мужийн эрх баригчид хотынхоо 100 сая орчим оршин суугчийг хоёр хоног тутамд шинжилгээ өгөх журмыг гаргасан байна. Хэнань мужид коронавирусийн халдвартай тэмцэх ажил эрчимтэй явагдаж байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж Сингапурын The Straits Times сонин мэдээлжээ. 

 

Бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажил тавдугаар сарын сүүлээр, мужийн нийслэл Жэнжоу хотод эхлэх аж. Шинэ журмыг дагаж, шинжилгээнд хамрагдаагүй хүмүүс нийтийн тээвэр болон олон нийтийн газраар үйлчлүүлэх боломжгүй болох гэнэ.

 

Түүнчлэн Хэбэй мужийн нийслэл Шинжяжуань хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажил даваа гарагт эхэлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин