Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргалаа
2022-05-24

 

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

 

Захирамжаар тавдугаар сарын 28-ны 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов. Тодруулбал,  Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-ийг түр хаах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.

 

 

 

ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

Заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүл, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах юм.

 

Дүүргийн нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1

Чингэлтэй

Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт

-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2

Сүхбаатар

“И-март” хайпермаркетын  өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд

3

Баянзүрх

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт

4

Хан-Уул

45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд

5

Сонгинохайрхан

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт

6

Баянгол

Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
ЗӨВШӨӨРӨЛ ГЭГЧ НОВШЫН ЦААСАА ЗЭС, ТӨМӨР, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХАД ӨГӨХӨӨ БОЛИОЧЭЭ. ШУУД БАРИХ БОЛОМЖТОЙ БОЛГО ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАС БАРИХАД ШУУД ЗӨВШӨӨРӨӨЧЭЭ .гадаадын хөрөнгө оруулалтанд зөвшөөрөл гэгч цаасаа 5 жил өгөхөө болчихоочээ. ю
2022-05-25
З:
новшын хуурам дүр исгэсэн шоугаар улс орон хөгжихгүй улам өрөнд орж дампуурж бна. ХУЛГАЙ ЛУЙВАРАА ХАХУУЛИА одоо болиод ҮР ХҮҮХДЭЭ ӨРТЭЙ ЭХ ОРНОО БОДООД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР 10ш, ГАНЦ цахилгаан станц улсаараа бариилдаа..ХАЛАМЖаа талыг нь зогсоогоод бария. дотоодоосоо мөнгө босгоод үйлдвэр бария бүх зөвшөөрөлийг ногоон гэрлээр шууд өгөөөчээ.
2022-05-25
kkkk:
хайран татвар төлөгчийн мөнгө. талбай дээр шовгор цагаан майхан ТҮРЭЭСЭЛДЭГ ГОЁ БИЗНЭС БАЙНАА. САР БОЛГОН ЭНЭ МАЙХАНЫГ ТҮРЭЭСЛЭНЭ.ИЙМ ШОУ ХИЙХ МӨНГӨ ДАН ТАТВАРЫН МӨНГӨӨР ХИЙДЭГ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ЯМАРЧ НЭМЭРГҮЙ . ГАНЦ цахилгаан станц барилдааа. ганц зэс төмөр хайлуулах үйлдвэр барилдааа ..ПОПОРЛТ ,ШОУ ХУУРАМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ШОУ ХИЙСЭЭР 7 жил боллоо...ГАНЦ КАЗИНО ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИУЛЧИХААЧ.. МОНГОЛООС 1 ТӨГРӨГЧ гарахгүй. маш их доллар орж ирнэ. БҮТЭЭН байгуулалт ажлын байр .. УЛСад өр үлдэхгүй... чадвар үнэхээр 0000000 байнаа. хахуул нэхэхгүй зөвшөөрөл өгчихөөч. өртэй улс орноо үр хүүхдээ бодоод ганц удаа хийчихээчээээ.
2022-05-25