Буданов: Дайн эхэлсний дараа Путиний амь насанд халдах оролдлого гарч байсан

Украины дайн эхэлсний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний амь насанд халдах оролдлого гарч байсан гэнэ. Энэ талаар Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов "Украины үнэн" сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
"Путиний амь насанд халдах оролдлого гарч байсан. Тэр бүү хэл саяхан, Кавказын төлөөлөгчдөөр дамжуулан ийм оролдлого хийсэн шүү. Энэ бол нийтэд дэлгэгдээгүй мэдээлэл. Амь насанд нь халдах оролдлого бүтэлгүйтсэн. Ойролцоогоор хоёр сарын өмнө ийм явдал болсон. Дахин хэлье, тэр оролдлого бүтэлгүйтсэн. Энэ явдлын талаар мэдээлээгүй ч болохын хувьд бол болсон" хэмээн Буданов өгүүлжээ.
Путиний амь насанд халдах оролдлогууд
Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, Путиний амь насанд халдах оролдлого 2000 онд гарч байсан гэнэ. Тодруулбал, 2000 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Санкт-Петербург хотод Анатолий Собчакийн оршуулга дээр алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсныг тагнуулынхан илрүүлэн таслан зогсоож байжээ.
Мөн оны наймдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Ялта хотод Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путиний амь насанд халдахаар төлөвлөж байсан аж. Путиний амь насанд халдахаар зэхэж байгаа гэх мэдээллийг хилийн чанадаас өгсөн гэнэ. Тухайн үед дөрвөн чечен, Ойрх Дорнодоос гаралтай хэдэн хүнийг баривчилсан бөгөөд тэднийг баривчлах тусгай ажиллагааны мэдээллийг нууцалсан байна.
Энэ явдлаас хоёр жилийн дараа, 2022 оны 9 - 10-ны өдрүүдэд Оросын Ерөнхийлөгч Азербайжанд албан ёсны айлчлал хийх үеэр Бакуд түүнийг хөлсний алуурчин хүлээж байжээ. Азербайжаны тусгай албаныхан алуурчныг барьсан бөгөөд эдгээр хүмүүс нь Чечений дайчидтай холбоотой Иракийн иргэн Кянан Ростам гэж байжээ. 2002 оны нэгдүгээр сард болсон шүүх хурлаар түүнд 10 жилийн хорих ял оноосон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ