Хүүхдийн баярын тоглолт, арга хэмжээний нэгдсэн мэдээлэл
2022-05-25

Хүүхдийн баяраа тэсэн ядан хүлээх энхрий бяцхан үрс, дүү нараа хэрхэн, яаж баярлуулахаа шийдэж чадахгүй байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулна уу. Бид та бүхэнд уран бүтээлчдийн Хүүхдийн баярт зориулсан тоглолт, үзвэрүүдийг багц мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

 

1. “Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль

 

 

Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн Ордон, Хүүхдийн сан, Эм Си Пи ХХК хамтран П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 500м авто замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагуудын хооронд хааж, “Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болсон байна.

 

Баярын арга хэмжээнд Монголын Хүүхдийн Ордны авьяаслаг сурагчдийн, уран бүтээлчдийн тоглолт баярын парад, флашмоб, open mic kids, спортын тэмцээнүүд гэх мэтчилэн олон сонирхолтой зүйлс нэг дор төвлөрөх аж. Үүнээс гадна бага насны болон өсвөр үеийн хүүхдүүдийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэл, хоёроос гурван тайз засаж цаг тутамд өөр өөрийн гэсэн онцлогтой гэнэтийн бэлгээр дүүрэн баяр болох нээ.


 

2.  “Үзэсгэлэнгоо ба Жонон”

 

 

 

Хүүхэд багачуудын хамгийн сайн мэдэх “Үзэсгэлэнгоо ба Жонон” хүүхэлдэйн кино манай улсын авьяаслаг залуу жүжигчдийн сонирхолтой тавилтаар хүүхэд багачуудад хүрэхэд бэлэн болжээ. Дуу, бүжиг бүхий бүрэн хэмжээний хүүхдийн жүжиг нь Зайсан Хилл цогцолборт тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд тоглогдоно. Таваас дээш насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүүхдэдээ барих хамгийн сэтгэл хөдөлгөм бэлэг "Үзэсгэлэн гоо ба Жонон" хүүхдийн жүжигийн тасалбар болох буй.

 

Тасалбарын үнэ : 35 000

 

3. Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр

 

 

Мөрөөдлийн театр, Эмоци продакшны залуу жүжигчид Diomond циркийн уран бүтээлчид хамтран хүүхэд багачууддаа тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд тус тус тоглох гэж байна. Залуу уран бүтээлчдийн хамтарсан шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд 90 минутын турш хүүхэд багачууддаа баяр хөөр бэлэглэх ажээ. Тус тоглолтыг таваас дээш бүх насныхан үзэх боломжтой тул зөвхөн хүүхдүүд биш эцэг эхчүүд маань ч хүүхдүүдтэйгээ цуг баярлах завшаан тохиож байгаа юм .

 

Тасалбарын үнэ : 30 000

 

 4.  “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ” баярын арга хэмжээ

 

 

Номин холдингоос “Эх үрсийн баяр”-ийг тохиолдуулан “Номингийн төрсөн өдөр” сэдэвтэй гар зургийн уралдааныг УИД-ын гадна талбайд бүх хүүхдүүдэд нээлттэй байдлаар зохион байгуулна.

 

Уралдаан   5-7 нас      / 12:30-13:30 /

                    8-10 нас    / 11:15-12:15 /

                 11-13 нас  / 10:00-11:00 / гэсэн ангилаар тус тус явагдана. Харин уралдааны дүн тухайн өдрийн 14:00 цагт гарч, шилдэг 30 бүтээлийн эзэн болох бяцхан зураачдад тайзан дээр шагнал гардуулах ажээ.

 

Уралдаанаас гадна дуу, хөгжмийн үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн гэх мэтчилэн олон сонирхолтой хөтөлбөр хүүхэд багачууддаа бэлдсэн байна. Мэдээж тоглоом, амттануудаар дүүрэн асрууд бяцхан зочдоо баярлуулахаар тэнд байна. Мөн “Номингоос Номинд” жил бүр Номин нэртэй хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалаа энэ жил ч явуулах аж. 2010.01.01-ээс хойш төрсөн бяцхан Номин нэртэй хүүхдүүд бичиг баримт, бичиг баримтын зурагтайгаа ирснээр тус урамшуулалд хамрагдана.

 

Харин орон нутгийн хүүхдүүд орон нутгийн Номингийн салбар дэлгүүр дээр бичиг баримттайгаа зургадугаар сарын нэгний өдөр 10:00 – 17:00 цагийн хооронд очин бэлгээ авах боломжтой.

 

5.    “Аз жаргалтай хан хүү” хүүхэлдэйн жүжиг

 

 

Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон "Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дэлхийн сонгодог зохиол Оскар Уайльдын "Аз жаргалтай хан хүү" хүүхэлдэйн жүжгийг хүүхэд багачууддаа хүргэхэд бэлэн болсон байна. Тус уран бүтээл нь Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тавдугаар сарын 27-ний өдрөөс эхлэн тоглогдох ба таваас дээш насны хүүхдүүд үзэхэд тохиромжтой ажээ. Мөн тус жүжгийн харааны болон, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн үзэж болох тул эцэг эхчүүд маань санаа зоволтгүй бяцхан үрсээ баярлуулаарай.

 

Тасалбарын үнэ: 10,000₮

 

6.   “Сүүлт одны нууц” мөсөн циркийн тоглолт

 

 

90 жилийн түүхтэй Монгол циркийн гайхалтай үзүүлбэрүүдийг мөсөн талбайтай хослуулан бүтээж, мөсөн циркийн сонирхолтой тоглолтыг “Мөсөн Өргөө”-ийн хамт олон бэлджээ. Мөрөөдөл биелэх мөсөн ордонд тавдугаар сарын 28-аас зургаадугаар сарын 1-ний хооронд “Сүүлт одны нууц” жүжиг тоглогдох юм. Монголын хамгийн анхны мөсөн циркийн  тоглолт нь хүүхэд багачууд төдийгүй эцэг, эх, эмээ, өвөө гээд хүн бүхний сэтгэл оюуныг баясгах нь гарцаагүй болов уу. 

 

Тоглолтод Монголын Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Монгол Улсын консерваторын Циркийн мэргэжлийн сургуулийн уран бүтээлчид Уран нугаралт, Олс дээр явах тэнцвэрийн үзүүлбэр, Жонглёр, Агаарын цагираг, Дээсээр наадагчид, Агаарын нисэлт,Шидэлттэй банз гэх зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд мөсөн циркийн тайзнаа хүүхэд багачуудаа гайхшруулна.

 

Тасалбарын үнэ : 30 000 – 60 000

 

7.   “Том баяр” түмэн хүүхдийн наадам

 

 

“Бяцхан үрсээ хайраар хамгаалж, хайраар хөгжүүлье” уриан дор бүтэн өдрийн хөтөлбөртэй түмэн хүүхдийн наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Түмэн хүүхдийн наадамд хүүхдүүдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллагууд оролцох юм.

 

Мөн циркийн сонирхолтой үзүүлбэрүүд, хүүхэлдэйн баатрууд, урлаг соёлын энтертайнмент шоу 10:00 – 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгш оролцоог бий болгох үүднээс тусгай хэрэгцээт хүүхдүүдийг анхаарсан зохион байгуулалт, тогтмол санамж, анхааруулга бүхий өргөтгөсөн баг, бага насны хүүхдүүдэд зориулсан нойл, живх солих асар, анхны тусламж, цагдаагийн хяналтын баг, утасны дугаартай хүүхдийн аюулгүйн бугуйвч, тэмдэг тэмдэглэгээ, хогийн цэгийг хүртээмжтэй байдлаар бий болгохоор бэлтгэл ажил хангагджээ.

 

Урлагын энтертаймент шоунд дуучин Thunder, артист Nene, хүүхэд багачуудын хайртай дуучин Г.Уянгадарь, Энжи, Б.Бат-Энэрэл, Ц.Мичидмаа, том толгойтын адал явдал хүүхдийн цуврал киноны Том хамтлаг, Tom girlz, Tom kids нар оролцож, уран бүтээлээ хүргэнэ.

 

8.  “Зуу зуугийн найзууд хүүхдийн баярыг аварсан нь”

 

 

Зуу зуугийн найзууд хүүхдийн баярын аварсан нь жүжигчилсэн тоглолтоо UB palace-ийн концертын их танхимд ганцхан удаа зургадугаар сарын 1-нд тоглох гэж байна. Тайз дэлгэцийн бүрэн хэмжээний хүүхдийн жүжиг нь хүүхэд багачуудын баяр дээр баяр нэмэхээс гадна бяцхан гүнж, хан хүү нартаа зориулж бэлэг бэлдсэн байна. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд баярын амтат бэлэг, Зуу зуу таблет22-ийг 10% хөнгөлөлттэй авах эрх, Zuuzuu app 3 сар үнэ төлбөргүй ашиглах эрх Зуу зуугийн ертөнцийг өнгөт болгоё буддаг номыг бэлэглэх юм байна шүү.

 

Тасалбарын үнэ : 25 000, 30 000

 

9.   “Эх дэлхийн хүүхдүүд”

 

 

Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд, залуусын дунд өөр өөр онцлогтой "Zaisan Hill Festival" наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Эх дэлхийдээ хайртай, эерэг зөв хандлагатай энхрий бяцхан жаалууддаа зориулан “Эх дэлхийн хүүхдүүд” арга хэмжээг уламжлалт ёсоор бэлтгэжээ. 11:00 - 20:00 цаг хүртэл үргэлжлэх бүтэн өдрийн энэхүү баярын арга хэмжээнд  үлгэрийн баатрууд, бяцхан уран бүтээлчдийн урлагийн тоглолт, оройн арга хэмжээ гэх мэтчилэн олон сонирхолтой бөөн бөөн бэлэг та бүхнийг хүлээж байна. Оройн арга хэмжээнд комеди шоу, бүжгийн үзүүлбэрүүд багтаж байгаа аж. Урлагийн тоглолтод Davadashia, Don Dior, Molfizm зэрэг уран бүтээлчид оролцоно. Үүнээс гадна “Эх дэлхийн хүүхдүүд” баярын арга хэмжээнд нэгдсэн хүн бүр оролцох боломжтой азтан шалгаруулахаар болжээ.

 

10.   "Миний цэцэн хурга" дуулалт жүжиг

 

 

Дөрвөөс дээш насны бүх хүүхдүүдэд зориулсан “Миний цэцэн хурга” дуулалт жүжиг тавдугаар сарын 31 болон зургадугаар сарын 1-ний өдрүүдэд тоглогдоход бэлэн болжээ. Хүүхэд багачуудад таван хошуу малын дүрээр ахмад буурлынхаа үгийг сонсох, сэтгэхүйгээрээ тунгаан бодох, амьтай бүхнийг энэрэх, нинжин сэтгэлтэй байх арга ухааныг тус жүжгээр өгүүлэх ажээ. Дуулалт жүжиг Ган зам паласт нэг цагийн турш хүүхэд багачууддаа хүрэх юм байна.

 

Тасалбарын үнэ : 10 000

 

Бэлтгэсэн Б.Намуунзаяа

 

Shuud.mn
Сонин хачин
NEWS2023:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-02-08