АНУ-ын сургуульд зэвсэгт этгээд халдаж, 21 хүн амиа алджээ
2022-05-25

АНУ-ын Техас мужийн Ювалд хотод галт зэвсэг ашиглан сургууль руу халдсан хэрэг гарч, хэргийн улмаас 15 хүн амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Техас мужийн Ювалд хотын бага сургууль руу зэвсэгт этгээд халдсаны улмаас 14 хүүхэд, нэг багш амиа амиа алдсан байна. Халдлага үйлдсэн этгээд нь нутгийн оршин суугч, 18 настай Сальвадор Ромас байжээ. Хэргийн газар дуудлагаар ирсэн цагдаагийнхан зэвсэгт этгээдийг хөнөөсөн байна.

 

DW агентлагийн мэдээлснээр, цагдаагийнхан хэргийн газар ирэхэд гэмт этгээд буудаж, цагдаагийнхан хариу буудсан бөгөөд энэ үеэр цагдаагийн хоёр албан хаагч шархадсан гэнэ. Гэмт хэрэгтэн сургуулийн ойролцоо машинаа орхиод, буу барин сургууль руу орж, буудаж эхэлсэн гэнэ.

НЭМЭЛТ: 

Дээрх хэрэг орон нутгийн цагаар тавдугаар сарын 24-ний өглөө болсон байна. Одоо Техас мужид тавдугаар сарын 24-ний 19:10 цаг болж байгаа юм. Техас мужийн захирагч тавдугаар сарын 24-ний үдэш хийсэн мэдэгдэлдээ, 18 настай гэмт этгээдийн гарт амиа алдсан хүний тоо өссөн хэмээжээ. 

 

Тодруулбал, тавдугаар сарын 24-ний өглөө хэрэг гарсны дараахан хэвлэлүүд мэдээлэхдээ 15 хүн амиа алдсан гэж байсан бол үдэш гарсан мэдээллээр 21 хүн амиа алдсан нь тогтоогдсон байна. Үүнээс 18 нь 5-11 насны хүүхэд, гурав нь насанд хүрсэн хүн гэнэ. 

 

CNN сувгийн мэдээлснээр, гэмт этгээд бага сургууль руу зэвсэг барин явахаасаа өмнө эмээгээ бууджээ. Одоогоор эмээ нь Сан-Антонио хотын эмнэлэгт байгаа аж. 

 

Энд дуулгахад АНУ-д галт зэвсэг ашиглан бусдын амь насанд халдах хэрэг олонтаа гардаг юм. Зөвхөн энэ оны тавдугаар сард гэхэд л галт зэвсэг ашиглан бусдын биед халдсан 215 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн онц ноцтойд тооцогдох хэргүүдийг дурдвал:

 

Тавдугаар сарын 13: Висконсин мужийн Милуоки хотын төвд галт зэвсэг ашигласан гэмт хэргийн улмаас 16 хүн шархаджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор таван хүнийг баривчилсан байна.

 

Тавдугаар сарын 14: Гэмт этгээд Нью-Йорк мужийн Буффало хотод галт зэвсэг ашиглан бусдын амь насанд халдсаны улмаас 10 хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ. Гэмт этгээдийг газар дээр нь баривчилсан бөгөөд тэрбээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас ийнхүү бусдыг хөнөөсөн байна.

 

Тавдугаар сарын 15: Калифорни мужийн Лагуна Вудс дахь Тайванийн сүмд гэмт этгээд бусдыг буудан, нэг хүнийг хөнөөж, дөрвөн хүнийг шархдуулжээ.

 

Тавдугаар сарын 15: Техас мужийн Хьюстон хотын зах дээр буудалцаан болж, хоёр хүн амиа алдан, гурван хүн шархаджээ. Хэргийн шалтгаан нь таван эрийн хоорондын маргаан байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dotroo ene allaga hyadlagaa tsegtselchiheed gadnii ulsiin heregt hoshuu huruugaa durj bmaar yum
2022-05-26
Зочин:
Ардчиллын эх орон гээд байгаа юм шүү.Ингэж хүмүүсийн амьд явах эрхийг онц ноцтой зөрччихөөд....
2022-05-26
No:
Texas changa gazar umaa.buu ih avch yavdag
2022-05-25