Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2022-05-25

 

Өнөөдөр байнгын хороод хуралдана. Мөн сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

 

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

12.00

Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудтай хийх хэлэлцүүлэг

“Их Эзэн Чингис хаан” танхим

Shuud.mn
Сонин хачин