Хойд Солонгос Япон тэнгисийн зүг гурван пуужин харважээ

img

Хойд Солонгос тавдугаар сарын 25-нд гурвантаа пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний командлалаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эхний пуужинг харваснаас хойш хэдэн цагийн дараа хоёр дахийг, үүний араас гурав дахь пуужингаа харвасан байна. Пуужингуудыг Пхеньяны Сунан нисэх буудлын орчмоос Япон тэнгисийн зүгт харважээ. Гурван пуужингийн хоёр нь Японы эдийн засгийн бүсээс гадна унасан байна.

 

Ийнхүү пуужин харвасан нь Жо Байден Өмнөд Солонгос, Японд айлчлал хийснээс нэг хоногийн дараа болсон юм. Тиймдээ ч Жо Байдены энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн ийнхүү пуужин хөөргөсөн байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

японыг өдөөж байгаад нам авахуулах нь
2022-05-26