Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ
2022-05-25

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

9.30 цагт МҮХАҮТ-д “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь" уулзалт болно.

9.40 цагт “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн байранд тус бирж болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааны цан цохино. Утас: 88228171, 11313747

11.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал  охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Багабаян”-д байрлах төгөлд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарина.

12.00 цагт Хангарди ордонд “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийн хэвлэлийн хурал болно. Утас: 89755575, 99037310

13.00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Нийслэлийн АН-аас "Амаа нээх эрх чөлөөг олго!  Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.

16.00 цагт Монгол арт галерейд “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин
цирк байхгүй муухай байна. хуучин шигээ сургуулиуд цирк үздэг байвал таарна. шинэ жил болохоор цирк үздэг байсан
2022-05-26