Молдавын Ерөнхийлөгч асан Додон улсаасаа урвасан хэргээр саатуулагджээ
2022-05-25

Молдавын Ерөнхийлөгч асан Игорь Додоныг түүний эсрэг үүсгэсэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбогдуулан 72 цагийн хугацаагаар саатуулжээ. Тэрбээр улсаас урвасан зэрэг дөрвөн зүйл ангиар үүсгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, мягмар гарагийн өглөө Додоны гэрт нэгжлэг хийсэн бөгөөд энэ нь "уутны хэрэг"-тэй холбоотойгоор хийсэн нэгжлэг гэж Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

 

"Уутны хэрэг" гэдэг нь 2019 оны дүрс бичлэгтэй холбоотой аж. Энэ дүрс бичлэгийг Молдавын Ардчилсан намын байранд хийсэн бөгөөд намын дарга, олигарх Владимир Плахотнюк дотор нь мөнгө байсан гэгдэх уут өгч байгаа нь дүрс бичлэгт бичигджээ. Тэдний хоорондын ярианаас үзэхэд энэ мөнгийг Молдавын социалистуудын намыг санхүүжүүлэхэд зориулсан байсан гэнэ. Тухайн үед Додон Социалистуудын намыг тэргүүлж байжээ.

 

Додон 2016-2020 оны хооронд Молдавын төрийн тэргүүнээр ажилласан. Тэрбээр Оростой нягт хамтран ажилладаг байсны дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй байнга уулздаг байжээ. Додон Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоныхоо дараа анхныхаа гадаад айлчлалыг 2017 оны нэгдүгээр сард Москвад хийж байв. Түүнчлэн мөн оны тавдугаар сарын есний өдөр Ялалтын баярт оролцсон бөгөөд тэрбээр Улаан талбай дээр болсон Ялалтын баярын парадыг үзсэн цорын ганц гадаадын орны ерөнхийлөгч болж байсан юм. 

 

Одоо түүнийг улсаас урвасан, авлига авсан, гэмт хэргийн байгууллагаас намын санхүүжилт авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн эрүүгийн хуулийн дөрвөн заалтаар буруутгаж байгаа аж. Өөрийг нь ийнхүү хэрэгт сэжиглэн, саатуулсныг Додон "улс төрийн сэдэлтэй" хэмээн үзэж байгаа аж.

 

 

"Энэ бол улс төрийн хэрэг. Шударга, улс төрөөс ангид шүүх миний үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна" хэмээн Додон мэдэгджээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт  Молдавын засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд Засгийн газрын бүтэлгүйтлээс иргэдийн анхаарлыг холдуулах, сөрөг хүчнийг сулруулах зорилгоор өөрийг нь баривчилсан гэж Додон үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятадын тагнуул мэнгэт:
Манай төрд хятадын тагнуул нэг нөхөр байгаа шүү дээ. Баатар, Хурц генералууд нотлож хэлсэн
2022-05-26
зочин:
женкоев халтмаев баттулга шдээ. Mонголчуудад заяасан ховорхон боломжыг овоолсон шороо болгон гацааж, Oросуудад замаа тавихад нь тусалсаныг бүгд л мэднэ... бүгд л харсан.
2022-05-25
Монгол Додон нь хэн билээ?
2022-05-25
зочин:
женкоев халтмаев баттулга шдээ. Mонголчуудад заяасан ховорхон боломжыг овоолсон шороо болгон гацааж, Oросуудад замаа тавихад нь тусалсаныг бүгд л мэднэ... бүгд л харсан.