БНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ хоёр пуужин хөөргөжээ
2022-05-25

Тавдугаар сарын 25-нд Хойд Солонгос гурван пуужин харвасан талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчнээс авсан эх сурвалжтайгаар хэвлэлүүд мэдээлж байсан. БНАСАУ ийнхүү баллистик пуужин туршсаны хариуд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэн пуужин харвасан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

 

"Өдөөн хатгаж, баллистик пуужин хөөргөсний хариуд АНУ, Өмнөд Солонгос хамтран "газар-газар" ангиллын пуужин харвасан" хэмээн Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний мэдэгдэлд өгүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгос  "Хёнму-2", харин АНУ ATACMS пуужинг Япон тэнгисийн зүг хөөргөжээ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос лхагва гарагийн өглөө ийнхүү гурван пуужин хөөргөхөөс өмнө энэ он гарсаар нийт 16 удаагийн пуужингийн туршилт хийсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өө хөөрхий тэгээд газар-газар ангиллын пуужин нь усанд уначихсан юм уу ккк. Хойдуудыг айлгах гээд Япончуудыг давхар айлгачихсан байна ш дээ зайлуул
2022-05-25