Монголын анхны мөсөн циркийн тоглолт болно
2022-05-25

 

“Монголын циркчдийн нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийлээ.

 

“Монголын циркчдийн нэгдсэн холбоо” ТББ –ын төлөөлөл “Монголын уран нугараачид дэлхийн 150 гаруй орноос гуравдугаар байранд бичигддэг. Гэвч циркчид, уран нугараачид маань бэлтгэл сургуулилт хийх, ард түмэндээ уран бүтээлээ туурвих  боломж нөхцөл байдаггүй. 

 

Тэгвэл бид “Мөсөн Өргөө”-тэй болсноор дэлхийн бусад орнуудад маш цөөхөн тоглогддог мөсөн циркийг хүлээн авч үзэх боломжтой боллоо. Маш цөөхөн тоглогддог мөсөн циркийн үзүүлбэр нь зардал өндөр мөн дээрээс нь маш их эрсдэл дагуулдаг, цаашлаад уран бүтээлчдээс дээд зэргийн ур чадвар шаарддагаараа онцлог. Монголын циркчдийн шилдгүүд, циркийн сургуулийн оюутнууд хамтарсан бүтээл хийж хүүхэд багачууддаа зориулан удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мөсөн циркийн тоглолтоо толилуулах гэж байна. Уг тоглолтоос манай улсын уран бүтээлчдийн ур чадвар, техник технологи,, найруулга ямар түвшинд байгааг нүдээр харах боломжтой” гэж мэдээллээ.

 

Мөн монголын циркчидийн тоглох уг тоглолт нь дэлхий даяар тоглогдсон зургаа дах мөсөн циркийн тоглолт болж байгаа ажээ.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин