ОХУ, Украины үр тарианы экспортод зориулж ногоон коридор байгуулахыг БНХАУ санал болгожээ
2022-05-25

Дэлхий дахинд хүнсний хангамжтай холбоотой нөхцөл байдал хүндэрснийг харгалзан, Орос, Украины үр тариаг экспортлоход зориулж ногоон коридор байгуулахыг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И санал болгожээ. Энэ саналыг тэрбээр Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербоктай ярилцах үеэрээ илэрхийлсэн гэж РИА Новости Жэнминь жибао дамжуулсан байна. 

 

Хятадын Гадаад хэргийн сайдын өгүүлснээр, өнөөгийн нөхцөл байдалд олон улс сөргөлдөөнийг хурдан зогсоох, энэ төрлийн коридор байгуулах тал дээр идэвхийлэн ажиллах ёстой гэнэ. Түүнчлэн БНХАУ бүхий л талуудтай хамтын ажиллагаатай байхыг дэмжихэд бэлэн гэж Ван И онцолжээ.

 

Энд дуулгахад, ОХУ, Украины дайны улмаас дэлхийн олон оронд өлсгөлөн нүүрлэж болзошгүй гэж НҮБ удаа дараа анхааруулсаар байгаа. Учир нь Украин улс дэлхийн нийт улаан буудайн нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг бөгөөд дайн эхэлснээс хойш Украины гол боомтууд хаагдаж, энэ улс үр тариагаа экспортлох боломжгүй болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Xорлонтой Oросууд шүү...
2022-05-25
Нетээс:
Путин зөвшөөрөхгүй, нэг муу хогын зантай. Бага байхын бусдад дээрэлхүүлээд өшөө авах зан сурчихсан нь тэр чигээрээ
2022-05-25