Б.Болор-Эрдэнэ: Иргэд төрийн байгууллагатай цахим шуудангаар шууд харилцах боломжтой болно
2022-05-25

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Зургаадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд 660 үйлчилгээг цахимжууллаа.

 

Иргэдээс хамгийн их гомдол ирж байгаа үйлчилгээнүүдийг эхэлж цахимжуулах дарааллаар ажилладаг. Ингэхдээ 11-11 төв дээр ирж байгаа гомдол дээр суурилдаг. Тавдугаар сарын 01-нээс эхэлж тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80 100 орчим иргэн тоон гарын үсэг авсан байна. Иргэд тоон гарын үсэгтэй болсноор гэрээ хэлцэл, банкны үйлчилгээ авахын тулд биеэр очих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл тоон гарын үсэг ашиглан үйлчилгээ авах боломжтой болно. Мөн цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, таних боломж үүснэ. Долдугаар сарын 01-нээс эхлээд тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа. Ингэснээр иргэд төрийн байгууллагатай шууд харилцах боломж үүсч байгаа. Тодруулбал, тухайн иргэн заавал өргөдөл, гомдол бичих, өөрийн биеэр очих, 11-11 төв рүү заавал холбогддог байсан бол  одоо и-мэйлээрээ төрийн байгууллагуудтай харилцах боломжтой.

 

Европын орнуудад үндэсний и-мэйлүүдийн амжилттай жишээ бий. Нөгөө талдаа  иргэд гаднын платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа түвшин бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах болов уу гэсэн хүлээлттэй байна" гэж мэдээллээ.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ сайн ажилшүү ашиглаж сурах нь чухал тийм учраас ашиглалтын заавар сургалтанд анхаарах хэрэгтэй.
2022-05-26
энэ юүхэв дээ:
барлаг хар царайлчихаад
2022-05-25
Шоудах хэрэггүй:
Шоудах хэрэггүй. Ард иргэдэд мэдэгдэхээр бодит ажил хийвэл болох нь тэр. Тэр цагт өөрийг чинь ярилтгүй хүмүүс өөрсдөө өөрийг чинь магтах болно
2022-05-25
ам том царай хар:
Мэргэжлийн ажлаа хий. Инженерүүдийш бүү гутаа лмсаа
2022-05-25
зочин:
бавчихмаар хүүхэн үү гүю
2022-05-25
Хх:
Халташка
2022-05-25
баяр хүргэж ажлын амжилт хүсье ээ
2022-05-25