Л.Халтар: Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүллээ
2022-05-25

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Тодорхой хугацааны дараа уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. 2022 оны тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 01-ний хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэгт БНХАУ-ын талтай тохиролцсон. Мөн Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг шаарддаг. 

 

Халдвар хамгааллын дэглэмийг өмнөхөөсөө илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ. Нүүрсний тээврийг нэмэгдүүлснээр нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлнэ" гэж мэдээллээ. 

 

 М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Dak:
Богино 700 юан,уртын тээвэр 80 юан ийм байж таарахгүй,замаа хааж үнээ нэмүүл
2022-05-25