Украины Запорожье хот руу пуужингаар харважээ
2022-05-25

Тавдугаар сарын 25-ны өглөө эрт Запорожье хотод хэдэнтээ дэлбэрэлт болсон талаар ВВС агентлаг дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 03:20 цагт агаарын түгшүүрийн дохио дугарч, 05 цагаас хойш дэлбэрэлт сонсогдож эхэлсэн байна.

 

Запорож мужийн удирдлагуудын мэдээлснээр, 05:13 цагт Оросын цэргүүд Запорожье руу дөрвөн далавчит пуужин харважээ. Эдгээр пуужингийн нэгийг Украины агаараас эсэргүүцэн хамгаалах систем амдан устгасан байна.

 

Одоогоор Запорожье хотод пуужин унасан газруудад холбогдох албаныхан ажиллаж байгаа, энэ үеэр хүн хохирсон талаарх мэдээлэл гараагүй байна гэж ВВС дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Слава России!:
Слава России!
2022-05-25
Зочин:
Монгол дэмжигчдийн хүсэлтээр энгийн иргэдийг газартай тэгшлэх гээд зүтгээд байгаа шүү. Даан ч заримдаа нийтийн жорлон, тариан талбай дээр хусчихаад байгаа болохоос
2022-05-25