Л.Халтар: Гуанжоу, Хөх хот чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ
2022-05-25

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын тээврийг сэргээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2020 оны нэгдүгээр сарын 27 буюу өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хоорондын агаарын харилцааны үйлчилгээ зогссон байна. БНХАУ-ын  Шанхай, Бээжингээс бусад хот руу долоон хоногт нэг удаа нислэг үйлдэх зөвшөөрөл ирсэн. Ингээд хоёр чиглэлд нислэг үйлдэхээр боллоо.  Гуанжоу, Хөх хот чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ. Тусгаарлалтын талаар зургаадугаар сарын 01-нээс өмнө иргэдэд танилцуулна" гэж мэдээллээ.

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин