Япон улс БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийллээ

БНАСАУ пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы Засгийнг газар дипломат сувгаар эсэргүүцэл илэрхийлсэн гэж Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киси мэдэгджээ. Хойд Солонгос тавдугаар сарын 25-ны өглөө гурван пуужинг Япон тэнгисийн зүг харвасан юм.
"Хойд Солонгос пуужин хөөргөлөө. Энэ үйлдэл нь манай орны төдийгүй бүс нутаг, олон улсын аюулгүй байдал, энх тайванд заналхийлж байна. Бид Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан дипломат сувгаар эрс шийдэмгий эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн" хэмээн Киси хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Өмнөд Солонгосын талын мэдээлснээр, лхагва гарагийн өглөө хөөргөсөн пуужингууд нь бага тусгалтай байсан гэнэ. ҮҮний хариуд АНУ болон Өмнөд Солонгос тус бүр нэг пуужин хөөргөсөн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ