Э.Бат-Үүл: В.Путиний ташуурыг хугартал тэмцэнэ
2022-05-25

 

Нийслэлийн Ардчилсан Намаас "Амаа нээх эрх чөлөөг олго" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна.

 

АН-ын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат:

 

-Нийслэлийн Ардчилсан намаас тавдугаар сарын 11-ний өдөр шаардлага хүргүүлсэн. МАН засаг барьснаас хойш цагдаагийн нэр бүхий удирдлагууд хүний эрхийг маш ихээр зөрчдөг болсон. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сард залуусын “Ажлаа хий” тайван цуглааныг хүч хэрэглэн тараасан. Залуусыг баривчилж хорьсон. Мөн хүний эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлсэн Д.Монголхүүгийн шүүх хурал болж байгаа. Д.Монголхүүгийн шүүх хурлаар бид нарт анхааруулга болгож байна. Та нар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлбэл Д.Монголхүү шиг шоронд хатаана шүү гэж цагдаагийн удирдлагууд сануулж байна. Бид юунаас ч айхгүй.

 

...Ардчилсан нам залуусаа өмөөрч цагдаагийн цөөн тооны удирдлагыг огцрохыг шаардаж байгаа. Цагдаагийн удирдлага жирийн цагдаагаа дарамталж байна. Тиймээс ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргал,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат, Нийслэлийн прокурор Ариунболд нарыг огцруулах шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн. Өнөөдөр шаардлагынхаа хариуг авна.

 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

 

-Би касктай ирсэн. В.Путиний ташуур өнөөдөр намайг ташуурдана гэсэн. Тиймээс ташуурдуулах бэлтгэлээ хангаж ирсэн. Монгол хүний тэргүүнийг хамгаалахгүй бол болохгүй. В.Путиний ташуурыг хугартал тэмцэх болно. В.Путиний ташуур бол ганцхан М.Бээжин гэдэг хүн биш. Цагдаа, хуулийн байгууллагын удирдлагууд В.Путиний ташуур болох гэж оролдож байна. Тиймээс энэ хүмүүсийг чөлөөлж, Ардчилсан Монгол Улсаа хамгаалах гэж хуран цуглараад байна.

 

Сүүлийн үед цагдаагийн байгууллага залуусын тайван жагсаалд халдаж байгааг харахаар Беларусь шиг санагдаж байна. Монгол Улсын иргэн тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Гэтэл тайван жагсаал цуглаан хийж буй залуусыг хорьж байгааг эсэргүүцэж байна. Ийм  үйл ажиллагаа явуулж байгаа В.Путиний ташууруудтай тэмцэнэ. Ингэж монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж чадна.

 

...Дахиж  хэнийг ч ташуурдуулахгүй. В.Путинээр ташуурдуулна гэвэл гонжийн жоо гэж хэлмээр байна. Ардчилал, тусгаар тогтнол, эрх чөлөө, монголчуудаа ташуурдуулахгүй.

 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Миний Салга баатар найзаа!!!голионы дуу тэнгэрт хүрэхгүй, саваагүй нохой саранд хуцна гэдэг зүйр үгнүүдийг сайн эргэцүүлэн бодож утгыг нь тайлахыг оролдоорой.Миний хувьд чиний ярих чинь зөнөсөн нохойн хуцахаас ч үнэ цэнэгүй юм.
2022-05-28
орос украйны хэрэгт монгол шиг жижиг хүчгүй гуйлгачин улс дуугүй л байх хэрэгтэй. жижиг улсууд бүгд дуугйү байхад ганцаараа алцаганаад ямар хэрэгтэй юм бэ
2022-05-26
tsag:
ene salga bur erguutjee
2022-05-26
Иргэн:
Цэвэрч оросуудыг муулаад байгаа халтар монголчууд аа зайлцгаа! Монголчууд аа, Монгол улс даяараа хошногоо арчдаг, усанд байнга ордог мөн шивэргүй болсныхоо дараа л дэлхийн асуудлын талаар бодцгоо! Батүүл мэтийн гэмт этгээдүүд галзуурвал хожино гэж эндүүрээд байна. Эмнэлэг рүү нь хүргэ.
2022-05-25
Хахаха худлаа ташуур барьж хоосон баагаад явжээ
2022-05-25
zochin:
Zorig -iin suns daanch salaxgyi dee salga obgoon
2022-05-25
Болдбаатар:
Бат-Үүл шиг зоригтой шударга улс төрч байхгүй. Бат-Үүлийг шоронд хатаахыг олигархууд хичнээн хүсэж байгаа ч яаж ч чадахгүй шоронгоос гаргалаа. Орчин үеийн Гитлер болсон Путин алуурчинг буруушаах зоригтой улс төрч манайд өөр байна уу? Дэлхийн олон орны олон улс төрчид Путинийг нээлттэй шүүмжилж байна.
2022-05-25
зочин:
Энэ гэмт хэрэгтэн хэрэгээс зайлсхийхийн тулд 2 улсын харилцаанд сэв суулгахыг ч оролдох юмв Хурдхан шоронд нь явуулаа ч
2022-05-25
Дэвшилт хүн төрөлхтөн, эрүүлээр сэтгэдэг бүх хүнийхээс бол Путин бол алуурчин. Удахгүй олон улсын шүүхээр орно
2022-05-25
Зөв
2022-05-25
Зочин:
Бат-Үүл хэлж буй үгийг нь нийгэмийн олонх нь хүлээж авахгүй байгааг өөрөө ойлгохгүй юм аа. Төр нийгмийн нэртэй зүтгэлтэн хүн гэж хүндэтгэхэд үнэхээр хэцүү байна шүү.
2022-05-25
ЯЛТАНГ ХОРИ
2022-05-25
Энэ нөхөр чинь хэрэгтэн биз дээ. Байдаг саванд нь аваачиж хийгээч. Энхийн цагаан тагтаа шиг энд тэнд очиж хуцаад яваад байх юм.
2022-05-25
ЗАЙЛСАН БАЙ ДАА:
ЗАЙЛ
2022-05-25