Европын холбоо Оросын бизнесменүүдийн 10 тэрбум еврогийн хөрөнгийг царцаажээ
2022-05-25

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу халдсанаас хойш дайн дэгдээд гурван сарын нүүрийг үзлээ. Энэ хугацаанд барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авахын дээр өөрсдийн нутаг дэвсгэр дээрх Оросын иргэдийн хөрөнгийг царцаасаар байгаа юм. 

 

Украинд дайн дэгдсэнээс хойш царцаасан Оросын бизнесменүүдийн нийт хөрөнгө 10 тэрбум еврод хүрсэн байна. Энэ талаар Еврокомиссоос авсан эх сурвалжтайгаар DPA агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын наймны өдрийн байдлаар царцаасан хөрөнгө 6,7 тэрбум евро байсан гэнэ. Европт царцаагдсан хөрөнгөд үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, дарвуулт онгоц, автомашинууд багтаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин