Унгарт онц байдал тогтоожээ
2022-05-25

Украины нутаг дэвсгэр дээрх сөргөлдөөнтэй холбоотойгоор Унгарт онц байдал тогтоох шийдвэр гаргасан талаар тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ. Онц байдал тавдугаар сарын 25-ны өдрөөс эхэлж байгаа аж. 

 

Орбаны мэдэгдсэнээр, Украин дахь сөргөлдөөн, Европын холбооны зүгээс Оросын эсрэг асах их хориг тавьж байгаа нь эдийн засагт савалгаа үүсгэж, үнийн өсөлтийг хурдасгасан гэнэ. Ийм нөхцөлд санхүүгийн болон эрчим хүчний хараат бус байдалд аюул учирна гэж Унгарын засгийн газар үзэж байгаа аж.

 

Тиймээс үндсэн хуулийн эрхээ эдлэн онц байдал зарлаж байгаа бөгөөд ингэснээр Унгарын ард түмнийг хамгаалах шаардлага гарахад аливаа аргаар шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой болно гэж Унгарын Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин