Хятад Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийжээ
2022-05-25

БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайвань арлын орчимд цэргийн сургуулилалт хийжээ. Энэ нь сүүлийн үед зэвсэг нийлүүлэлтээ эрчимжүүлж байгаа АНУ-д "сэрэмжлүүлэг өгөх зорилготой" гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн Дорнод бүсийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бодит тулааны горимоор цэргийн сургуулилалт хийсэн бөгөөд "энэ нь АНУ, Тайванийн сүүлийн үеийн хамтын ажиллагаатай холбоотойгоор анхааруулга өгч буй хэрэг" хэмээн Хятадын Ардын чөлөөлөх армийн төлөөлөгч онцолжээ.

 

Энд дуулгахад, АНУ Тайваньд сөнөөгч онгоцууд, шуурган галын тийрэлтэт систем, хөлөг онгоц эсэргүүцэх зэвсэг нийлүүлэхээр шийдсэн юм. Түүнчлэн Байден шаардлагатай бол Тайванийг цэргийн хүчээр хамгаалахад бэлэн хэмээн мэдэгдсэнийг БНХАУ эрс эсэргүүцэн нэг Хятад зарчмыг баримтлахыг шаардаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятад оросын байлдааны онгоцууд солонгосын хил рүү нэвтэрч өдөөн хатгасан
2022-05-26