Европын холбоо Оросын Төв банкны 23 тэрбум еврогийн хөрөнгийг царцаав
2022-05-26

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн дэгдээснээс хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн дээр энэ улсын харьяат бизнесмен, байгууллагын хөрөнгийг царцаасаар байгаа юм. 

 

Европын холбоо Оросын олигархиудын хөрөнгийг  төдийгүй Оросын Төв банкны хөрөнгийг ч царцаасан байна. Хуульзүйн асуудал эрхэлсэн еврокомиссар Дидье Рейндерсийн мэдэгдсэнээр, Европын холбооны орнууд Оросын Төв банкны 23 тэрбум евро орчим үнийн дүн бүхий хөрөнгийг царцаажээ. Харин АНУ Оросын Төв банкны 100 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан юм.

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-ний өдөр "ОХУ тусгай цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш " Оросын Төв банкны 300 тэрбум алт валютын нөөцийг бусад орон царцаасан гэж ОХУ-ын Сангийн яам гуравдугаар сард мэдэгдэж байжээ. Оросын хөрөнгийг царцаасан талаар Герман, Итали,  Люксембург, Нидерланд, Франц зэрэг орнууд мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zuv ter mongiig ukraind shilzuulzee
2022-05-27