Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн шинжилгээний талаар мэдээлнэ
2022-05-26

 

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. 

 

9.30 цагт Глоб интернэшнл төв Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр хэрэгжүүлж буй "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт” “Пума империал” зочид буудалд болно.

 

11.00 цагт Махчин шувуудын үхэл хорогдлыг багасгахаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо, Барилга хот байгуулалтын яам, Цахилгаан түгээх компаниудын удирдлага, мэргэжилтэн, инженер, судлаач, олон улсын донор, байгаль хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан MNS 6518:2015 стандартын нэмэлт өөрчлөлтийг танилцуулах уулзалт “Corporate” зочид буудалд болно. Утас: 88151511, 88315011

 

11.00 цагт "Ээж ээ, Та чадна аа" эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй "Ээж" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт “B” Контемпорари арт галерейд болно. "Ээж" үзэсгэлэн нийт 20 гаруй ээжийн амьдралын түүхийг харуулсан гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд уран бүтээлч Э.Ононгуагийн "Нөмөр" үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хүргэнэ. Утас: 88007074

 

11.00 цагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

13.00 цагт Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ мэдээлэл хийнэ. Утас: 99176798, 92018188

Shuud.mn
Сонин хачин