БНАСАУ пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдана
2022-05-26

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тавдугаар сарын 26-ны өдөр хуралдахаар болжээ. Энэ хурлаар Хойд Солонгос тавдугаар сарын 25-ны өдөр пуужин хөөргөсөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг тавьж болзошгүй гэнэ. Шинээр хориг тавих саналыг АНУ гаргасан бөгөөд "үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужин бүтээх хууль бус хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг нь улам хязгаарлах"-ыг санал болгосон тогтоолын төслийг АНУ гаргасан байна. 

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын 25-ны өдөр БНАСАУ Япон тэнгисийн зүг гурвантаа пуужин харвасан юм. Энэ нь он гарснаас хойш пуужин харваж буй 17 дахь тохиолдол болжээ. Хойд Солонгос ийнхүү пуужин харвасны хариуд Япон улс эсэргүүцэл илэрхийлсэн бол Өмнөд Солонгос болон АНУ БНАСАУ-ын үйлдлийн хариу болгож тус бүр нэг пуужин харвасан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин