Афганистанд цуврал дэлбэрэлт болж, 12 хүн амиа алджээ
2022-05-26

Лхагва гарагт Афганистанд микроавтобус, сүмд дөрвөн бөмбөг дэлбэрч,12 хүн амиа алдсан талаар DW агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны Мазари-Шариф хотод микроавтобусанд байршуулсан гурван тэсрэх төхөөрөмж дэлбэрсний улмаас 10 хүн амиа алдсан байна.

 

Орон нутгийн захиргааны мэдээлснээр, гурван микроавтобусанд тус бүр нэг бөмбөг суурилуулсан байсан нь дэлбэрч, ийнхүү 10 хүн амиа алдсан бол 15 хүн шархаджээ. Энэ дэлбэрэлт болсноос хэдэн цагийн дараа "Исламын улс" бүлэглэл хэргийн хариуцлагыг өөр дээрээ авсан байна.

 

Микроавтобусанд бөмбөг дэлбэрсэн хэрэг болсны дараа, лхагва гарагийн үдэш Кабул хотын сүмд бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Өртөгсдийн дунд бидний ахан дүүс Хазарачууд байгаа даа. Хөөрхийс
2022-05-26