Л.Оюун-Эрдэнэ: Улсын нийслэлтэй дүйцэх шинэ хотуудыг байгуулна
2022-05-26

 

“Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад гардуулан өгч байна.

 

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус сумын иргэдэд танилцуулж, орон нутгийн удирдлагуудад гардуулан өглөө. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо аймагтаа дээгүүрт ордог тус суманд "Оюутолгой" компани үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн санамж бичгийг байгууллаа.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоогоос дөрвөн сарын өмнө Оюутолгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх түүхэн мөчид хөрөнгө оруулагчдын хамт Ханбогд суманд ирж байсныг та бүхэн санаж байгаа биз. Өнөөдөр Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр дахин ирж байгаадаа туйлын баяртай байна.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгийг улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлээд байна. Энэ ажлыг өнөөдөр эхлүүлж Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төслөөс ирэх таван жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор бид энд цуглараад байна.

 

Цаашид Монгол Улсын Засгийн газраас хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаа аймаг орон нутгийг Засгийн газраас онцгойлон дэмжиж, ажиллах болно. Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт Өмнөговьд шинэ хот сүндэрлүүлэх, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын эхлэл юм. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Харамсалтай нь бид нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл хотод нийт хүн амын 50-аас дээш хувь амьдарч байна. Тиймээс улсын нийслэлтэйгээ дүйцэх хэмжээний шинэ хотуудыг байгуулах болно" гэлээ. 

 

 

Г.Мичидмаа

 

 

Shuud.mn
Сонин хачин
Сараа:
Эргүү минь ээ худлаа солиорохоо боль ухсан нүх л үлдэнэ усгүй говьд чи хуцаа
2022-05-27
Мөнгөгүй байж мөрөөдөл ярихаа боль.
2022-05-26
барилгачид гэж бичих гээд барималчид гэчихжээ, баримал бол цөөхөн оновчтой нь дээрээ
2022-05-26
зочин:
Төлөвлөлтөө л сайн хийгээрэй дээ, барууны орнуудаас ч бүтээн байгуулалт хийлгээд, япон, солонгосчуудыг ч оролцуулаад, хятадуудаа хязгаартай оролцуулаад, гадны Орнуудын ялангуяа Австрали, Дубайн туршлагаас хэрэгжүүлээд, бүх л уран барималчдыг цуглуулаад орчин үеийн хөнгөхөн, үзэсгэлэнтэй хот босгоорой доо. овоолсон шавруудаас залхаж байна шүү,
2022-05-26
барилгачид гэж бичих гээд барималчид гэчихжээ, баримал бол цөөхөн оновчтой нь дээрээ
Zochiin:
Ирээдүй цаг дээр сайхан ярих юмаа
2022-05-26
Энэ эргүү энд тэнд дандаа солиорч байх юм даа
2022-05-26
Иргэн:
Эхлээд хамгийн жижиг асуудал болох хогноосоо сал. Дараа нь Монгол улс даяар хошного арчиж сурга, усанд байнга оруулдаг болго мөн ард иргэдийг шивэргүй болго.
2022-05-26
С. Баяр, Сайханбилэг нарт баярлаад Ханбогдод зэс хөшөө босго. Хотын нэрийг Ханбаярсайхан болго.?
2022-05-26
Ы:
Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн санамж бичгийг байгуулж. энэ мөнгийг зөвөөр зарцуулбал бүрэн боломжтой
2022-05-26
darhanii zamiig zasaj chadahgui 7 jil bolj baij bas hot baiguulna aa??? seruun zuudleed baigaarai huukiin utsan huuheldei mini
2022-05-26
энхээ:
зөв бна
2022-05-26
зөв
2022-05-26
Том ярих яах бэ:
3 сая хүн амтай оронд хэдэн Улаанбаатар шиг хот хэрэгтэй юм болоо? Жаахан багцаатай яримаар байнаа. Том том ярихын оронд иргэддээ өрхийн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж олгомоор байна, тэгж уриалмаар байна. Тэрбум мод гэж бүлтрэхийн оронд монгол айл, хүн бүр хашаандаа гэрийнхээ гадаа хэд гурван мод тарьж арчилдаг соёлд сурчихбал сайхан биш үү
2022-05-26
Ы:
Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн санамж бичгийг байгуулж. энэ мөнгийг зөвөөр зарцуулбал бүрэн боломжтой
энхээ:
зөв бна
зөв
Иргэн:
Энэ хүн эрүүл байна уу? 33 тэрбум долларын өрөнд орж байдгаа барсан Монгол улс юун хот байгуулах вэ? Одоо авилгач, хулгайч улс төрчид гэх новшнуудын бүх өмч, хөрөнгийг хураан авч зараад өрөө эхлээд төлөх хэрэгтэй.
2022-05-26
Zochin:
Bult
2022-05-26
Зочин:
Дорнод,Ховд яасан вэ Ерөнхий сайдаа?
2022-05-26
Зочин:
Хан-Богд сум нүүрснийхээ уурхайн салхин доор нь байдаг. Ямар хот байх уу. БОДДОО.
2022-05-26
Энэ нөхөр худлаа ярихаа болиосой
2022-05-26
as:
ene huurhii yarij l bdiin butej bgaa yum bdguimdoo Nuguu bambaruush cafe ysn nuraahar bolson haha
2022-05-26