Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчдад ОХУ-ын паспорт өгнө

ОХУ Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн оршин суугчдад Оросын паспорт олгохоор бэлдэж байгаа талаар DW агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины Запорож болон Херсон мужийн оршин суугчид Оросын иргэншил авах журмыг хялбаршуулсан тушаалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна. Энэ нь эзлэгдсэн нутаг дэвсгэрт бүрэн хяналтаа тогтоох, цаашлаад Оросын бүрэлдэхүүнд багтаах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэж шинжээчид үзэж байгаа юм.
Өмнө нь Херсон мужид орос хэлийг төрийн хэлний статустай болгохоор зэхэж байгаа гэх мэдээлэл гарч байсан бол Украины Запорож муж ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Оросын хэвлэлүүд лхагва гарагт мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ