СУДАЛГАА: 12-18 насныхны 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан
2022-05-26

 

Боловсролын ерөнхий газар болон Боловсрол эвсэл хамтран ажиллах санамж бичгийнхээ дагуу "Сургуулийн орчин дахь хүчирхийллийг таслан зогсооё" төр, иргэний нийгмийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд БЗД-ийн 33 ерөнхий боловсролын сургуулиуд засаглал, материаллаг болон нийгэм сэтгэлзүйн орчны үнэлгээг хийж дуусгажээ. Уг үнэлгээний үр дүнг сургуулиудтай хамтран нэгтгэж ирэх хичээлийн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар зорилго тавьж, хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох гэнэ. 

 

Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад Үе тэнгийнхний дээрэлхэлт ямар түвшинд байна вэ гэх асуултад 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

 

Өөрөөр хэлбэл арван хүүхэд тутмын найм нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодийн хүчирхийлэлд хамгийн их өртжээ. Хүчирхийлэл нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл үйлдэгддэг байна.

 

Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь дээд ангийн хүүхэд байгаа тохиолдол 47.6 хувь. Багш, сурган хүмүүжүүлэгч 15 хувь байгаа талаар тус судалгаанд хамрагдсан хүүхдүүд хариулжээ. Үүнээс харахад сургуулийн орчин хүүхдэд ээлгүй орчин гэдгийг нотолж байгаа юм.

 

 

 

Эх сурвалж: БШУЯ

Shuud.mn
Сонин хачин
GANAA:
GAIHALTAI SUDALGAA BAINAA DAHIAD HIIGRE
2024-03-09
GANAA:
GAIHALTAI SUDALGAA BAINAA DAHIAD HIIGRE
2024-03-09