Япон, АНУ хамтарсан цэргийн сургуулилалт хийжээ

Тавдугаар сарын 25-ны өдөр Япон, АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэргийн алба хаагчид хамтарсан сургуулилалт хийсэн талаар NHK мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Япон тэнгисийн дээгүүрх орон зайд хийсэн сургуулилалтад Японы талаас F-15 дөрвөн сөнөөгч онгоц, АНУ-ын талаас F-16 дөрвөн сөнөөгч онгоц оролцсон байна. Энэ сургуулилалт нь "аюул заналд нэн даруй хариу өгөх чадварыг баталгаажуулах, Япон, Америкийн эвслийг бэхжүүлэх" зорилготой байсан гэнэ.
Япон, АНУ ийнхүү хамтран агаарын цэргийн сургуулилалт хийсэн нь тавдугаар сарын 25-ны өдөр баллистик пуужин харвасан Хойд Солонгост сануулга өгсөн хэрэг гэж шинжээчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ