Украинд үйлдсэн ОХУ-ын цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын бүлэг байгуулагдав
2022-05-26

Дайны үеэр Украины эсрэг Оросын үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татах ажлаа уялдаа холбоотой байлгахын тулд Гэмт үйлдэл шалгах зөвлөх бүлэг байгуулж байгаа талаараа АНУ, Европын холбоо зарлалаа. 

 

Энэ бүлэг Украинд Оросын цэргүүд үйлдсэн гэмт хэргүүдийг баримтжуулах, нотлох баримт хадгалах, дүн шинжилгээ хийн, Украины Ерөнхий Прокурорын газарт дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна. Аюулгүй байдлыг бодолцон бүлгийн шинжээчдийн ихэнх нь Польшид байрлан ажиллах гэнэ.

 

"Орос Украинд өдүүлсэн түрэмгийллийн үеэр гарсан аймшигт гэмт үйлдлүүдэд буруутай бүх хүн шүүхийн өмнө зогсох нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал. Цэргийн гэмт хэргүүдийг ял шийтгэлгүй үлдээж болохгүй" хэмээн Европын холбооны гадаад харилцааны тэргүүн төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Оросын цэргүүд Украинд цэргийн гэмт хэрэг үйлдсэн баримтуудыг олон улсын хүний эрхийн байгууллагууд гарган тавьсаар байгаа юм. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн цэргийн алба хаагчдын эсрэг Украины Прокурорын газар хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд  тавдугаар сарын 23-ны өдөр Оросын түрүүч Вадим Шишимариныг зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөснийх нь төлөө бүх насаар нь хорих ял оноосон. Энэ нь Оросын цэргийн гэмт хэрэгт холбоотой этгээдийг шүүж, ял оноосон анхны тохиолдол байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оросууд өөрсдөө нацист дайн хийж олон хүүхэд иргэдийг алчихаад байна. орон сууц эмнэлэг сургуулиудыг бөмбөгдөж олон хүн алчихсан . энэ бол нацизм.
2022-05-27
Тэнэг мал вэ чи
2022-05-26
АНУ гийн үе үеийн ерөнхийлөгчийн дэгдээсэн дайныг яах вэ. Түүнд өртсөн олон сая хүнийг яах вэ. Дэлхийн өнцөг булан бүрт дэгдээсэн дайн, түүнд хохирсон улс гүрнүүдийг нэг ярьчих л даа дүфээ
2022-05-26
Тэгвэл Америк хэмээх террорист улсын олон улсад хийсэн дайнд хэлмэгдсэн олон сая хүний амь нас , дээрэмдсэн олон биллионы хөрөнгийг яах болж бна. Бас л хуцаж бгаа юм шүү
2022-05-26
Алуурчид шүүгдэх нь гарцаагүй Харин түрэмгийлэгч путин амиа хорлочихгүй л бол!
2022-05-26
Тэнэг мал вэ чи
АНУ гийн үе үеийн ерөнхийлөгчийн дэгдээсэн дайныг яах вэ. Түүнд өртсөн олон сая хүнийг яах вэ. Дэлхийн өнцөг булан бүрт дэгдээсэн дайн, түүнд хохирсон улс гүрнүүдийг нэг ярьчих л даа дүфээ
Алуурчид бүгд хариуцлага хүлээх ёстой, юун түрүүн Путин
2022-05-26