Хятадын хөл хорионоос болж iPhone-ийн шинэ загвар боловсруулах ажил хойшлогджээ
2022-05-26

iPhone-ийн шинэ загваруудыг боловсруулах хуваарь Хятадын хөл хорионоос үүдэн хойшлогдсон талаар Nikkei сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 онд танилцуулахаар төлөвлөж байсан нэг гар утасны боловсруулалт хойшлогдсон гэнэ. Хэвлэлд мэдээлэл өгсөн эх сурвалжуудын онцолсноор Apple компани шинэ гар утас боловсруулах ажлаа идэвхжүүлэхийг нийлүүлэгчдээсээ хүссэн аж. Гэвч боловсруулж дуусах хугацаа, үйлдвэрлэлтийн төлөвлөсөн хэмжээг өөрчлөхөөс аргагүй болж байгаа гэж эх сурвалжууд онцолжээ. 

 

Энэ онд Apple компани iPhone-ийн дөрвөн шинэ загварыг танилцуулахаар төлөвлөж байсан аж. Гэвч Хятадад тавьсан хөл хорионы улмаас энэ төлөвлөгөө хойшлогдохоос аргагүй болжээ. Хятадын Шанхай хотод гуравдугаар сараас эхлэн хатуу хөл хорио тавьсан бөгөөд энэ нөхцөл байдал автомашин, төмөр зам, далайн тээврийн ажиллагаанд хүнд цохилт өгсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин