Өмнөд Солонгос Украинд ээлжит тусламжаа үзүүлнэ
2022-05-26

Өмнөд Солонгос 1,1 сая ам.долларын үнэ бүхий тааны баг, шүүлтүүрийг ээлжит тусламжийн багц болгон Украин руу илгээхээр төлөвлөж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гурав дахь багц тусламжид цацраг, хими, биологийн хамгаалалтад шаардлагатай эд зүйлс багтах гэнэ. Өмнө нь Өмнөд Солонгос Украинд нэг сая долларын тусламж үзүүлсэн бөгөөд нэмэлт тусламж үзүүлэх хувилбарыг авч хэлэлцэнэ хэмээн амлаж байлаа. 

 

Энд дуулгахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ель мэдэгдэл хийхдээ Украины нөхцөл байдлаас үүдэн Орост үзүүлэх олон улсын дарамт шахалтад Өмнөд Солонгос идэвхтэй оролцох ёстой гэж мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хэрээд улс мөхлөө гэдэг шиг үйл явдал давтагдах вий дээ нэн удахгүй 100+ тусгаар улсуудтай дипломат харьцаа тогтоох хэрэгтэй болох нь дээ
2022-05-26
Их ч тусалсан, бага ч тусалсан Оросын эсрэг болж байгаа. НАТО болгоомжлоод чухал дайралтын зэвсгээ өгөхгүй байна. Одоо өнгөрсөн, туслах мю бол тултал нь тусалж байгаад түрэмгийлэгч Оросын хандыг нь дарж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөрш орнууд руугаа мөнхийн дайсагнасан байдлаар хандана. Монголоос 60-70 жилийн өмнө маш том газар булааж авсан. Одоо ч буцахгүй. Тэр Лавровын мэдэгдлийг хараарай, Монголд 10 жил амьдарсан Мироновын мэдэгдлийг хараарай. Америкийн биолаборатори гээд манайхыг гүтгэж байгаа нь хохь чинь шүү, дургүй хүргээд байвал Украины дараа ээлж чинь шүү гэж анхааруулж байгаа юм.
2022-05-26