Украинд энх тайвныг сэргээхэд БНХАУ, Франц дэмжлэг үзүүлэхэд бэлэн
2022-05-26

Хятад, Францын Гадаад хэргийн сайд нар утсаар хэлэлцээ хийх үеэрээ Украинд энх тайвныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгджээ. Энэ талаар Синхуа агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ, Францын Гадаад хэргийн сайд нар утсаар ярилцах үеэрээ сөргөлдөөнийг энхийн журмаар зохицуулахад хоёр талаас дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. 

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И  "Украины хямралын явцад чухал үе ирсэн, олон улсын зүгээс ОХУ, Украины хооронд энхийн хэлэлцээг урагшлуулахад нэгдмэл байж, дэмжлэг үзүүлэх ёстой" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Харин Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна Франц улс Украинд удаан хугацааны энх тайвныг тогтооход бүхий л боломжоо дайчиона хэмээн мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин