Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно
2022-05-27 08:18

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын  нутгийн  зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

2022 оны 05 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө нийт нутгаар бага зэрэг сэрүүсч, Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

 

2022 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 29-30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Shuud.mn
Сонин хачин