ОХУ Харьков руу довтолж, есөн хүн амиа алдав
2022-05-27

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдсанаас хойш хэдийнэ гурван сарын хугацаа өнгөрч, талууд хэлцэлд хүрч чадаагүй, Оросын арми Украины хот суурингууд руу довтолсоор байна. 

 

Тавдугаар сарын 26-ны өдөр гэхэд л Харьков хотын иргэний объектуудад цохилт өгсөн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Харьков хотод артиллерийн цохилт өгсний улмаас энгийн есөн иргэн амиа алдаж, 17 хүн шархадсан талаар хотын захиргаанаас мэдээлжээ. 

 

Энэ довтолгоонд Харьков мужийн хэд хэдэн хот ч өртсөн байна. Украины арми Оросын цэргүүдийг шахсанаас хойш сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Харьков хот ийм өргөн цар хүрээтэй довтолгоонд өртөж байгаагүй юм.

 

Гэвч одоогийн байдлаар, Харьковтай залгаа орших Луганск, Донецк мужуудад байлдааны ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа тул нөхцөл байдал хүндэрч, Харьков орчимд Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо зогсонги байдалд оржээ. 

 

Харьков мужийн захиргааны тэргүүн Олег Синегубовын мэдээлснээр, хотын хэд хэдэн дүүрэг дайралтад өртсөн бөгөөд шархадсан хүмүүсийн дунд есөн настай хүүхэд байгаа гэнэ.

 

"Дайсан дахиад л иргэд рүү зэрлэгээр халдаж байна. Хүн бүрийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг хүсье. Түгшүүрийн дохио сонсож, дохио дугарсан үед нуувчнаас битгий гараарай. Тайвшрахад эрт байна" хэмээн Олег Синегубов мэдэгдсэн байна.

 

Пүрэв гарагт болсон Оросын дайралтын улмаас хүүхэд амиа алдсан талаар Украины Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименко Фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

"Буудаж эхлэх үед залуу гэр бүл гадаа зугаалж байсан. Нөхөр нь таван сартай хүүгээ тэврээд явж байсан юм билээ. Нөхөр нь тэр дороо амиа алдсан, эхнэр нь нэн хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Үүний дараа цагдаагийнхан хүүхдийн цогцосыг олсон. Аавдаа тэврүүлээд явж байсан бяцхан хүүхэд дэлбэрэлтийн цохилтын улмаас орцны дээвэр рүү шидэгдсэн байсан" хэмээн Клименко бичжээ.

 

Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын арми Харьков руу халдахдаа "Смерч" шуурган галын тийрэлтэт систем, артиллери ашигласан байна.

 

Энд дуулгахад, сүүлийн үед Харьков хотод ийм хүчтэй цохилт өгч байгаагүй юм. Энэ долоо хоногийн эхээр хотын газар доорх тээврийн үйл ажиллагаа сэргэж, тавдугаар сарын 24-ний өдөр метро ажиллаж эхлэн, хүмүүсийг метроноос нийтийн байр руу нүүлгэн шилжүүлж байлаа. Украинд дайн эхэлсэн цагаас эхлэн хүмүүс метронд хоргодож байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сүүлчийн укр хүнийг дуустал үзэхээр шийджээ. Шийдэх ч юу байхав. Эзэд нь зэвсэг өгөөд зүтгүүлээд байхад өөр яалтай ч билээ.Эртхэн буулт хийгээд улсынхаа хагастай ч болохноо үлддэг баймаар юм. Гэтэл хүнгүй болтлоо үзээд эзэнгүй нутаг газар үлдээх юм байх даа!!
2022-05-28
zochin:
hoholuud engiin irgedeeree bambai hiij daitaad bgaa ym bichuu
2022-05-28
чиний үр хүүхэд ингэж цаг бусаар үхээрэй
2022-05-27
Пүүдлерт үхэл
2022-05-27
оросын талд яагаад ордог юм бол. урвагчид уу гадаад бол гадаад л байдаг юм даа. дандаа буриадуудыг явуулж үхүүлж байна
2022-05-27
оросууд өөрсдөө нацист дайн хийж олон хүүхэд иргэдийг алчихаад байна. орон сууц эмнэлэг сургуулиудыг бөмбөгдөж олон хүн алчихсан . энэ бол нацизм.
2022-05-27
ямар ч буруу байхгүй
2022-05-27
Энэ дайны гол буруутан бод ногоон нүдэн алиа салбадай зеленский шүү. Энэ нөхөр одоо яаралтай огцор. Мөн бууж өг. Өөр ямарч арга байхгүй.
2022-05-27
ямар ч буруу байхгүй
Зочин:
Байнга энгийн иргэдийн орон сууцыг бөмбөгдөж байгаа. Манай оросын талынхан / тэнэгүүд/ болохоор, аргагүй штээ цэргийнхэн нь орон сууцанд нуугдаад байгаа юм чинь гэж тайлбарлах. Дайны ажиллагаанаас хол байгаа хшотуудыг ч иймэрхүү байдлаар пуужин харваж байгаа. Манай оркууд болж газартай тэгшил гээд баярлалдаад бархиралдад байх шиг
2022-05-27
зочин:
украинчуудын энэ үйлдлийг эх орон, эрх чөлөөгөө хамгаалан тулалдаж байгаа ариун дайн гэдэг юм. чам шиг өмбүү үүнийг ойлгохгүй. чинийхээр бол газар нутгаа өгөөд байж байх уу мал аа.
2022-05-27
дайны цагт байдаг л үзэгдэл, нутгаа өгөөд буугаад өгвөл дайн дуусна, өөр арга байхгүй, хайран сайхан улсыг хэдхэн нөхөд л ийм болголоо
2022-05-27
чиний үр хүүхэд ингэж цаг бусаар үхээрэй
зочин:
украинчуудын энэ үйлдлийг эх орон, эрх чөлөөгөө хамгаалан тулалдаж байгаа ариун дайн гэдэг юм. чам шиг өмбүү үүнийг ойлгохгүй. чинийхээр бол газар нутгаа өгөөд байж байх уу мал аа.