Хятад Тайванийн асуудлаар буулт хийхгүй
2022-05-27

Тайванийн асуудал болон улсын гол ашиг сонирхолтой холбоотой бусад асуудлаар БНХАУ буулт хийхгүй гэнэ. Ийм байр суурийг АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнъюй ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. 

 

"Дэлхий дээр ганц л Хятад бий. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, харин БНХАУ-ын Засгийн газар бол бүхий л Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар. Тайванийн асуудал бол хөндлөнгөөс оролцож огт болохгүй, Хятадын дотоод хэрэг" хэмээн Лю Пэнъюй мэдэгджээ.

 

Түүнчлэн, БНХАУ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудал болон тусгаар тогтнолын тал дээр ямар ч буулт хийхгүй хэмээн тэрбээр онцолсон байна. Түүнчлэн Тайванийн тусгаар тогтнолыг ямар ч байдлаар дэмжилгүйгээр, нэг Хятад зарчмыг мөрдөхийг АНУ-д уриалжээ.

 

Энд дуулгахад, сүүлийн үед АНУ, Тайванийн харилцаа эрчимжиж байгаад БНХАУ таагүй хандаж байгаа юм. Хятад Тайванийг хүчээр нэгтгэж болзошгүй гэсэн яриа өнгөрсөн жилээс хойш гарах болж, улмаар ОХУ, Украины дайн эхэлсний дараа ийм таамаглал улам хүчтэй яригдах болсон. Ийм нөхцөл байдал үүсвэл АНУ Тайванийг цэргийн хүчээр хамгаалахад бэлэн гэж Байден мэдэгдэж, харин үүнийг БНХАУ эрс эсэргүүцэж байлаа. Түүнчлэн АНУ Тайвань руу зэвсэг нийлүүлэх болсныг Бээжин эсэргүүцэж, улмаар энэ сард гэхэд л БНХАУ хоёр ч удаа Тайванийн орчимд цэргийн сургуулилалт хийж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тайван нэгдэе гэнгүүт нэгдэнэ гэж боддог мангар хахаха
2022-05-27
тэгээд дайн хийгээд тайванаа эзлээч чадахгүй байж худлаа хуцаад
2022-05-27