Пентагон: ОХУ Украинд 1000 орчим танкаа алдсан

Оросын арми Украин руу халдаж эхэлснээс хойш ойролцоогоор 1000 танкаа алдсан гэж Пентагоны өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос их хэмжээний танкаас гадна 30 сөнөөгч, 50 нисдэг тэрэг, 350 артиллерийн зэвсгээ алдсан гэнэ. Хэдийгээр ийм их хэмжээний хохирол амссан ч ОХУ-д дайралт хийх "олон боломж үлдсэн" хэмээн Пентагоны төлөөлөгч онцолсон байна.
"Тэд энэ тулаанд асар их техник, бие бүрэлдэхүүнээ оруулсан. Украинчууд ч, оросууд ч хохирол амсаж байна. Энэ тулаанд оросууд техник, хүн хүч, зэр зэвсгийн тоогоороо яалт ч үгүй давамгай байна, бид үүнийг ухамсарлах ёстой" хэмээн Пентагоны албан тушаалтан мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, дайн эхэлснээс хойш Орос улс Украин руу 110 батальоны тактикийн бүлэг илгээсэн нь тус улсын нийт байлдааны чадвартай хүчний 80 орчим хувийг эзлэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ