Өмнөговь аймагт уул уурхайн инженерүүдийг бэлтгэнэ
2022-05-27 12:02

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулах ШУТИС-ийн харьяа сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн сургуулийн хичээлийн байр, оюутны байр, судалгааны төв бүхий цогцолборын төсөл танилцуулах арга хэмжээнд оролцож байна.

 

Өмнөговь аймгийн Технологийн их сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна. Эхний шатанд 1000 оюутны хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын сан барихаар төлөвлөжээ.

 

Монголд нэн хэрэгцээтэй байгаа уул уурхайн ашиглалтын технологи, мэдээллийн технологи, газрын тосны инженер, цахилгааны инженер гэсэн дөрвөн чиглэлийн мэргэжилтнийг ШУТИС-ийн харьяа энэхүү Технологийн сургуульд бэлтгэх гэнэ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Мэдрэл байхаа. Мэдрэл гэрээтэй Оюутолгойн хажууд сургууль байгуулна гэж явдаг мэдрэл хүмүүс байх юмааа. ёо,ёо. Бүх юм нь жигдэрсэн, дэд бүтэц нь гайхам хөгжсөн, амьдралаар шалгагдсан Эрдэнэтэд ийм сургууль байгуулвал Монголд л өгөөжтэй байна шүү дээ.
2022-05-28