15 настай хүүхэд байрны дээврээс үсрэхийг завджээ
2022-05-27

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 05 дугаар сарын 26-ны өдрийн 19.23 цагт иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны байрны дээвэр дээр 15 настай хүүхэд амиа хорлоно гээд гарсан байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.

 

Уг дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж, уг хүүхэдтэй ярилцан амь насыг нь эрсдэхээс хамгаалж, байшингийн дээврээс аюулгүй буулгасан байна.

 

Хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргүүлж, мэргэжлийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай хамтран уг асуудлын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин