Барууныхан Оросын олигархиудыг болзолтойгоор хоригоос гаргаж магадгүй
2022-05-27

Барууны улс төрчид Оросын олигархиуд Украинд тусламж үзүүлсэн тохиолдолд тэдний  эсрэг хоригийг цуцлах боломжийн талаар хэлэлцэж байгаа гэнэ. Энэ талаар засгийн газрын эх сурвалжтайгаар Ассойшетед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ асуудал G7- ийн орнуудын сангийн сайд нарын уулзалт дээр яригдсан гэнэ. Канадын сайдын өгүүлснээр, болзолтойгоор хоригоос чөлөөлөгдөх асуудлаар Оросын хэд хэдэн бизнесмен түүнтэй холбогджээ. Украины тал ийм асуудал хэлэлцэгдэж байгааг мэдэж байгаагийн дээр энэ санаачилгыг эсэргүүцэхгүй байгаа аж.

 

Энд дуулгахад, ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого Жозеп Боррель Оросын царцаагдсан хөрөнгийг хурааж, Украинд шилжүүлэх санал гаргаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин