Хойд Солонгост хоногт 100 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ

img

Хойд Солонгосын эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь коронавирусийн халдвар огт илрээгүй гэж цар тахлын хоёр жилд мэдэгдэж байгаад, энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр анхны тохиолдлууд илэрсэн талаар албан ёсоор зарлаж байлаа. Тэр үеэс хойш өдөр бүр олон мянган тохиолдол илэрч байгаа талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсээр байна. 

 

Өнгөрсөн хоногт гэхэд л халдварын тохиолдол 100 мянга бүртгэгдсэн нь өмнөх өдрийн үзүүлэлтээс 5000-аар нэмэгджээ. Харин өнгөрсөн хоногт өвчний шинж тэмдэгтэй нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 69-д хүрсэн байна. 

 

Хойд Солонгосын хэвлэлүүд коронавирусийн халдварыг "үл мэдэгдэх чичрэг өвчин" хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ өвчин дөрөвдүгээр сарын сүүлээс тархаж эхэлжээ. Улмаар тавдугаар сарын 12-ны өдөр энэ улсын эрх баригчид онц байдал тогтоож, хөл хорио тавьсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ