Б.Пүрэвдорж: Уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд зардлаар экспортлох боломж бүрдэнэ
2022-05-27

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж импортлогч орны царигтай тохирох царигаар төмөр зам тавих УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар болжээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гаргасан. Бодлогод 1500 өрөг замтай, салаалсан тохиолдолд 1520 өрөг замтай өргөн төмөр замтай байхаар тусгасан байдаг. Уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замын асуудлыг Засгийн газарт өргөн барьж, УИХ батална гэсэн заалттай. Гэвч өнгөрсөн хугацаанд Засгийн газар оруулж ирсэнгүй. Тиймээс миний бие уул уурхайн ордоос бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын царигийг импортлогч орны төмөр замын царигтай ижил байх тогтоолын төслийг өргөн барьж байна.

 

Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг хүний оролцоо багатайгаар хямд зардлаар экспортлох боломж бүрдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний орлого өсөж, валютын орлого нэмэгдэн, эдийн засаг эрчимжиж иргэдийн амьжиргааны түвшин сайжрах зэрэг олон давуу талууд гарч ирнэ” гэсэн мэдээллийг өглөө.

 

Гишүүн тогтоолын төсөлдөө Засгийн газраас санал авч, өргөн барихаар бэлтгэж буй аж.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Тооноос чанарт цариг маргаан биш болсон
2022-05-28