Блүмберг: АНУ, Тайвань эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх хэлэлцээ хийнэ
2022-05-27

АНУ, Тайвань эдийн засаг, логистикийн асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэлэлцээ хийхээр зэхэж байгаа гэнэ. Талууд худалдааны журам, логистикийн хэлдхээ, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг хялбаршуулахаар тохиролцож магадгүй гэж Блүмберг агентлаг холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Энэ долоо хоногт АНУ-ын Жо Байден Ази-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрийн талаар зарласан бөгөөд энэ хэлэлцээрт тусгасан нөхцөлүүд Тайваньтай хийх хэлэлцээнд тусгагдаж болзошгүй гэнэ.

 

Энэ хэлэлцээрт анхандаа Тайванийг оруулахаар төлөвлөж байсан ч Хятадын зүгээс ирэх хариу үйлдлээс болгоомжилсон хэд хэдэн орон Тайванийг суурь хэлэлцээрт багтаахыг эсэргүүцсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин