Финландад сармагчны салхин цэцэг өвчин бүртгэгджээ
2022-05-27

Финландын нутаг дэвсгэр дээр сармагчны салхин цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ халдварыг тээгч нь Шинэ Зеландын иргэн байсан гэнэ. 

 

"Халдварын эх үүсвэрийг илрүүлж, халдвар авсан хүний ойрын хавьтлуудыг олж тогтоосон. Өвчтөн гэртээ тусгаарлагдаж байгаа, биеийн байдал сайн" гэж Хельсинкийн эрүүл мэндийн газар мэдээлжээ.

 

Сармагчны салхин цэцэг өвчний тохиолдол Австри, Австрали, Испани, Канад, Швейцар, Португал, Их Британии, Итали, Швед, Финландад бүртгэгдээд байгаа юм. Тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар дэлхий даяар нийт 92 халдварын тохиолдол бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин