Прага хотод шөнийн цагаар голын эрэг дээр согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ
2022-05-27

Чехийн нийслэл Прага хотод шөнийн цагаар эрэг дагуух гудамжинд согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхийг бүхэлд нь хориглох олон нийтийн газруудын жагсаалтыг өргөжүүлсэн гэж Евроньюс мэдээлсэн байна. 

 

Өмнө нь согтууруулах ундаа хориглосон 837 газар байсныг 1036 болгож нэмэгдүүлсэн бөгөөд улмаар оршин суугчид лонх онгойлгосон л харагдвал уусан уугаагүй хамаагүй хориотой газар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж цагдаагийнхан үзэж, зохих арга хэмжээ авах эрхтэй гэнэ.

 

Хориглосон жагсаалтад сургууль, эмнэлгийн ойролцоох газар, метроноос 100 метрийн зай, нийтийн тээврийн буудлууд зэрэг газрууд багтжээ. Түүнчлэн голын эрэг орчмоор шөнө дунд үеэс өглөөний 09.00 цаг хүртэл согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hunnu:
manaid ch gesen yag iim huuli heregtei. hamgiin gol ni huulua murduh heregtei
2022-05-28