Оросын Ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийг Европт рублиэр зарах шийдвэр гаргасан нь энэ валютын ханш өсөх нөхцлийг бүрдүүлсэн гэж CBS News мэдээлжээ.
"Гуравдугаар сарын сүүл үеэс хойш гадаадын олон худалдан авагч рублиэр төлбөр хийх шаардлагыг хүлээн зөвшөөрч, улмаар Оросын рублийн ханш чангарсан" хэмээн CBS бичсэн байна. Энэ агентлагийн онцолсноор эрчим хүчний түүхий эдийн экспортоос Орос сар тутамд 20 тэрбум доллар олж байгаа гэнэ.
Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "нөхөрсөг бус орнууд"-д байгалийн хийгээ зөвхөн рублиэр зарах тушаал гаргасан юм. ЕХ үүнийг байж болшгүй хэрэг хэмээн үзэж зарим орнууд рублиэр төлбөрөө хийхээс татгалзсанаар хийн нийлүүлэлтгүй хоцорсон бол олон орон рублиэр төлбөр хийх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд оржээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |