ФОТО: “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд 20 000 иргэн оролцож байна
2022-05-28

 

 

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.

 

Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна. Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.

 

 

Shuud.mn
Сонин хачин