Өнөөдөр автомашингүй өдөр
2022-05-28

 

Өнөөдөр нийслэлд автомашингүй өдөр тохиож байна. “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаа бөгөөд гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.  Тодруулбал, “Авто машингүй өдөр”-өөр Зүүн дөрвөн замаас, Баруун дөрвөн зам хүртэл, Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Эдгээр авто машин хязгаарласан бүсүүд иргэдэд зориулсан явуулын хоолны цэг, халуун цай кофегоор үйлчлэх кофе шопууд нээлттэй ажиллаж байна.

 

Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Автомашингүй өдрийг  иргэд гэр бүлээрээ явган алхаж дугуй унан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна.

 

 

Б.Намуунзаяа 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин