Хойд Солонгост хоногт 100 мянга гаруй халдварын тохиолдол илэрчээ
2022-05-30

Хоёр жил гаруйн хугацаанд коронавирусийн халдвар огт илрээгүй гэж мэдэгдэж байсан БНАСАУ-ын эрх баригчид энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр л анхны тохиолдлууд илэрсэн талаар зарлаж байлаа. Тэр үеэс хойш Хойд Солонгосын хэвлэлүүд халдварын тохиолдлын талаар өдөр бүр мэдээлж байгаа бөгөөд гэхдээ коронавирусийн халдварыг "чичрэг өвчин" хэмээн нэрлэж байгаа аж. 

 

БНАСАУ-ын Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 29-ний өдөр тус улсад халдварын тохиолдол 100 мянга гаруй илэрсэн байна. Энэ нь сүүлийн гурван өдрийн хамгийн өндөр үзүүлэлт аж. 

 

Хойд Солонгосын Онцгой штабын мэдээлснээр, өнгөрсөн хоногт чичрэг өвчний 100 710  тохиолдол илэрсэн нь өмнөх хоногоос 11 210-аар их тоо аж. Мөн хугацаанд нэг хүн энэ өвчний улмаас нас баржээ.

 

Ингэснээр, Хойд Солонгост халдварын нийт тохиолдол 3 549 590 тохиолдол бүртгэгдсэнээс 3 360 990 хүн эдгэрч, 70 хүн нас барсан байна. Мөн ням гарагт Пхеньянд зарим хязгаарлалтуудыг сулруулсан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
70 хүн л нас барсан гэж юу бол. өлсгөлөн хүмүүс хурдан хүндэрнэ дээ
2022-05-31
Зүгээр шдээ омикрон бол зүгээр л ханиад
2022-05-30